Мандалын гоо охин тэмцээн 20 нас хүрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Мандал суманд “Гоо охин” шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж явагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
Энэхүү тэмцээнийг санаачлагч Мандал сумын НАМЭХ-ны гишүүн н.Даваажавт ойн баярын энэ өдрөөр нь НАМЭХ-ны дээд шагнал “Шилдэг эмэгтэй” шагналаар урамшуулсан байна. Мандал нутгийнхаа ирээдүй болсон охид бүсгүйчүүдийнхээ гоо зүйн төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар, 20 жилийн ойтойгоо золгож буй энэ удаагийн тэмцээнд Мандал сумын авьяаслаг, сор болсон шилдэг охид оролцон өрсөлджээ.
Тэмцээний Тэргүүн Гоо охиноор Мандал сумын ЕББД 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Төгсцэцэг, дэд Гоо охиноор 12-р ангийн сурагч Г.Анударь, тусгай байрны шагналаар 12-р ангийн сурагч Л.Нарансоёл, Ц.Жаргалмаа нар шалгарсан байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг