Өнгөрсөн оныхоос бараг гурав дахин бага төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-30 17:59:03
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 102,6 мянган төл бойжиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг гурав дахин бага байна. Энэ оны хувьд нийт төллөх хээлтэгч малын 7,0 хувь төллөж, гарсан төлийн 98,2 хувиар бойжуулж байгаа юм. Харин өнгөрсөн хаврын өдийд 271,9 мянган төл аваад байсан юм.

-Ган зудын эрсдэл гарах нь гэдгийг тооцоолж, өнгөрсөн намрын хувьд эх малаа хээлтүүлэгт бага оруулах зохион байгуулалт хийсэн. Мөн мал төллүүлэх хугацааг өмнөхөөс хойшлуулсан ч тал бий. Тарга хүч тааруу байсан, хадлан тэжээлийн хангамж муу байгаа зэргээс мал хээл хаях нь их байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.
Бүрэгхангай, Дашинчилэн суманд төллөх хээлтэгч малын 16,2-20,5 хувь нь төллөсөн байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ