Арваннэгдүгээр сарын 27-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-11-27 08:41:04

09.00 цагт Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас Засгийн газрын XI байрны хоёрдугаар давхрын дугуй танхимд "Хүн амын бие бялдрын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын үнэлгээ" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09.00 цагт "Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015" арга хэмжээг “Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдэв дор Туушин зочид буудалд зохион байгуулна.

09.00 цагт “Авьяаслаг Хэнтийчүүд-2015” урлагийн их наадмын нэгдүгээр шат Монголын хүүхдийн ордонд эхэлнэ.

10.00 цагт Нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8 мянга гаруй иргэд шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу хүчээр нүүлгэх шийдвэр гаргасан Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна жагсаал зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн иргэний тахимд "Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлвэрлэгч" дотоодын аж ахуй нэгж байгууллагыг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа болно.

11.00 цагт Амгалан дах дулааны станцыг ашиглалтад хүлээн авах ёслол болно.

11.00 цагт  “Уур амьсгалын өөрчлөлт бидний амьдралд -Масктай шоу” жагсаал Тусгаар тогтнолын талбайд эхэлнэ.

11.00 цагт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон салбарынхаа талаар бүтээл туурвисан эрдэмтэн докторуудыг Батлан хамгаалах яаманд хүлээн авч, шагнал гардуулна.

11.30 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос МАН-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Сэтгүүлчийн гэнэтийн ослын даатгал"-ын гэрээнд байгуулах, гарын үсэг зурах ёслол Практикал даатгалын байранд болно.

12.00 цагт Нийслэлийн дагуул хот Багануурын Захирагчийн тангараг өргөж, ажлаа хүлээж авах хүндэтгэлийн ажиллагаанд оролцох сэтгүүлчдэд үйлчлэх автобус Хангарди ордны гаднаас явна.

18.00 цагт "Шарын гол" ХК-ийн 50 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн Баянгол зочид буудлын урд талд байрлах "Лөндмарк оффис"-т болно.

19.00 цагт Зураач Ж.Отгон-Эрдэнийн “Амьдралыг өөрчлөгч үгс” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Уран зургийн "Лилиум" Арт галерейд зохион байгуулагдана.

Төрийн ордонд

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Хөдөө аж ахуйн Халх гол чөлөөт бүс" нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны "Б" танхимд болно.

09.00 цагт “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Их танхимд болно.

Холбоотой мэдээ