Чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-27 10:24:44

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Үдээс өмнөх хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх бол үдээс хойшхи хуралдаанаар уул уурхайн талаарх хууль тогтоомжууд хэрхэн хэрэгжиж байгаа тухайд УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм.

Чуулганаар одоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Учир нь, өчигдрийн хуралдааны төгсгөлд хууль санаачлагчийн илтгэл болон Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоноор чуулган өндөрлөсөн. Тиймээс энэ хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Б.Туул

Холбоотой мэдээ