Онцгой байдлын албаныхан өчигдөр 34 хүний амь аврав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2018-04-05 16:55:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хот болон Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий,  Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар өчигдөр цасан болон шороон шуургатай өнжсөн.

Шуурганы улмаас малд яваад сураггүй болсон гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад нэлээдгүй ирсэн байна. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Тарагт, Хайрхандулаан суманд малд яваад сураггүй алга болсон болон цасанд суусан гэх 10 дуудлагыг иргэдээс ирүүлжээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтарч хайснаар 28 том хүн, 6 хүүхэд, нийт 34 хүнийг аварсан аж.
Б.Туул
Холбоотой мэдээ