Оросын зарим томоохон бизнес эрхлэгчдийн эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-04-06 13:21:05
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын засаг захиргаанаас өнөөдрөөс эхлэн авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа хориг хэмжээнд хамруулах Оросын зарим томоохон бизнес эрхлэгчдийн жагсаалт гаргахад Америкийн тагнуулын албад оролцсон тухай пүрэв гарагт телевизийн NBC суваг мэдээлжээ.
 
ТАСС мэдээлснээр, уг хар жагсаалтыг сүүлийн хэдэн өдрийн турш бэлтгэсэн ба түүнд олны танил болсон зарим хүн багтаж байгаа тухай дээрх телевизийн сувгийн эх сурвалжууд тэмдэглэсэн байна.
 
АНУ-ын эрх баригчдын энэхүү хориг арга хэмжээ нь ОХУ-ын 6-10 томоохон бизнес эрхлэгчийг хөндөх төлөвтэй байгаа бөгөөд чухам хэдэн хүнийг хамруулахаа эцэслэн шийдээгүй байгаа аж гэж Bloomberg агентлаг өөрийн эх сурвалжийг иш татан мэдээлэв.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ