Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогджээ

Дэлхийд | Улс төр
172@montsame.mn
2018-04-09 14:03:37
БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын Боао хотод болж буй Азийн эдийн засгийн чуулга уулзалтын төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Муныг сонгов гэж зохион байгуулагчдын тараасан мэдэгдэлд өгүүлжээ.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Хятадын Хайнань арлын Боао хотод жил бүр зохион байгуулдаг эдийн засгийн чуулга уулзалт энэ жил дөрөвдүгээр сарын 8-наас 11-ийг дуустал үргэлжилнэ. Дөрөвдүгээр сарын 10-нд болох чуулга уулзалтын албан ёсны нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын дарга Си Жинпинь, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагард нар үг хэлэх ажээ.
 
Даваа гарагийн өглөө болсон санал хураалтаар БНХАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Ли Баодун чуулга уулзалтын нарийн бичгийн даргаар, Хятадын Ардын банкны тэргүүн асан Жоу Сяочуань Хятадын талын ерөнхий төлөөлөгчөөр тус тус сонгогдсон байна. Шинээр сонгогдсон зөвлөлийн бүрэлдхүүнд нийт 19 хүн оржээ.
 
Лу.Батбаяр
Холбоотой мэдээ