Ачааны машины жин тоннд хяналт тавих хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-04-10 11:43:33
Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын Засаг даргын захирамжийн дагуу улсын болон орон нутгийн хатуу хучилттай авто замын сүлжээгээр зорчиж байгаа хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд хяналт тавих, жин тонн хэтрүүлэх байдлыг таслан зогсоох, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс ачааны машины жин тоннод хяналт тавих хэсэгчилсэн арга хэмжээ Замын-Үүд суманд  зохион байгуулагдаж байна.
Дээрх арга хэмжээг гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтэс, Авто тээврийн Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж буй.
Хаврын цагт засмал замын хучилтын хийц гэсэж, суулт өгдөг үе үргэлжилдэг тул замын эвдрэл гэмтэл их гардаг аж.
Сарын ажлын хүрээнд  хяналтын постыг тогтмол ажиллуулж, авто пүү болон мөнгө хураах постын орох, гарах цэгт байршуулсан хяналтын камерыг сайжруулах, автомашинуудын жин тонныг Монгол Улсын MNS4598:2011 стандартад нийцүүлэх, зөрчлийг арилгуулах, хулгайн замаар явах зөрчлийг бууруулах, жолооч нарт зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийж байна. Өдөртөө тус боомтоор зургаагаас найман мянган хүн хил нэвтэрэхээс гадна суудлын тэрэг 800-1000, 100-120 орчим ачааны машин байнга орж гарч байдаг аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ