Говь-Алтай аймагт 282,8 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-04-10 15:36:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ хавар Говь-Алтай аймаг нь нийт 1511.7 мянган хээлтэгч малтайгаас дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нийт 288,1 мянган эх мал төллөж, мал төлөлт 19.1 хувь, төл бойжилт 98.1 хувьтай байна.
Үүнээс 2.6 мянга нь ботго, 1.3 мянга нь унага, 2.7 мянга нь тугал, 115.3 мянга нь хурга, 160.9 мянга нь ишиг байгаа юм. 
Одоогоор Цогт сум хамгийн их төл буюу 52,8 мянган хээлтэгчээс 51.5 мянган төл хүлээн авч 97.4 хувиар бойжуулж байгаа гэнэ.
Тус аймагт өнгөрсөн онд хур бороо бага орж, зуншлага муу болсонтой холбогдуулан малчид бог малаа хээлтүүлэгт хязгаартай оруулснаар нийт малын 60 хувь нь буюу 900.0 мянган толгой хээлтэгч мал төллөх ажээ.  
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ