У.Хүрэлсүх: Хоёр орны бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтран ажиллахыг уриалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн форум боллоо. Уг форумыг нээж хэлсэн үгэндээ Тэрбээр Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, сэргэж буйг онцлон тодотгосон юм.
Хоёр улс эдийн засгийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байгааг тэмдэглээд, БНХАУ-тай хийж буй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, экспортын барааны нэр төрлийг олшруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгааг хэллээ. Цаашид зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инноваци нутагшуулахыг зорьж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын "Бүс ба зам" санаачилгатай, Монголын "Хөгжлийн зам" санаачилгыг уялдуулж, эдийн засгийн коридорын хөтөлбөрөөр хэрэгжих төслүүдийн эхэнд төмөр зам, хурдны зам, цахилгаан дамжуулах сүлжээгээр гурван улсыг холбох ажлыг ойрын үед эхлүүлэх гэж байна гээд бизнес эрхлэгчдийг гурван зүйлд анхаарал хандуулахыг хүсэв. Өнгөрсөн он жилүүдэд Монголд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулж, эдийн засгийн өсөлт сэргэж буйг тэмдэглээд, Засгийн газар хөрөнгө оруулагчдын орчныг тогтворжуулах, итгэлийг сэргээхээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа, эцэст нь эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нөөц бололцоо их буйг соргогоор мэдэрч, идэвхтэй ажиллах шаардлагатайг онцолсон юм. Хятадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулах боломжтой томоохон төсөл хөтөлбөрүүд олон байгааг тэрбээр мөн тодотгоод, үүнд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн автозам, Тавантолгой-Цагаантэл чиглэлийн автозам, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам, Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн паркийн төсөл, ХАА, үйлдвэрлэл технологийн паркийг төвийн болон хангайн бүсэд байгуулах төслүүд, Улаанбаатар хотыг хөгжүүлэх төсөл, Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл зэргийг онцолж дурдав.
Мөн хоёр улсын бизнес эрхлэгчид төр, засгийн бодлогыг дэмжиж, хөгжлийн хэтийн төлөв, ард иргэдийн найрсаг харилцааны эрх ашгийг харгалзан өргөн хүрээнд, харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа.
Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй форумд оролцогчдод хандаж үг хэлэхдээ “Худалдаа эдийн засгийн салбарт Хятад улс Монголын хамгийн том түнш, хөрөнгө оруулагч байж ирсэн. Өнгөрсөн 10 жилд хоёр улсын худалдаа Монголын эдийн засагт оруулсан хувь нэмэр 50 хувиас дээш хүрч, 100 мянган ажлын байрыг Монголд бий болгож, 2 тэрбум ам.долларын татварын орлого оруулжээ. Ирэх 10 жилд Хятад улс гадаадаад 2 их наяд 400 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлж, гадаадад 2 их наяд ам.долларын хөрөнгө оруулна. Энэ нь Монгол Улсыг оролцуулсан дэлхийн улс орнуудад асар том боломж юм. Өдгөө Хятад улс хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг тасралтгүй шинэ түвшинд гаргахаар хичээж байна. Энэхүү форумд оролцогчдоос харахад хоёр орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа эрчтэй хөгжиж, бизнес эрхлэгчид асар их эрмэлзэлтэй байгааг илтгэж байна” гэв. Тэрбээр мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам сайжруулахад хоёр талын худалдааны цар хэмжээг өргөтгөх, Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн судалгааны ажилд санал санаачилгаа дэвшүүлж, үндэстэн дамнасан ачаа, тээврийн саадгүй зорчих боломжийг хангах ёстойг онцлов. Мөн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, Монгол Улсын тал хөрөнгө оруулалтын тогтвортой, залгамж чанарыг бэхжүүлж, эрх зүйн орчин, хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлэх, түүнчлэн эдийн засгийн солилцооны агуулгыг баяжуулах шаардлагатай байгааг тэрбээр тэмдэглэж байв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “БНХАУ нь олон жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдаа, хөрөнгө оруулалтын стратегийн түнш байсаар байна. Энэ удаагийн форум нь хоёр талын бизнес эрхлэгчдэд түншийн харилцаа болон зах зээлээ өргөжүүлэх, бизнестээ шинэ санаа, гарц суваг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт найдаж байна. Хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтарч, бизнес эрхлэгчдийг ажиллахад таатай орчныг эрхзүйн, арбитр, гэрээ хэлэлцээр, үзэсгэлэн худалдааны талаасаа харилцан оролцох бүх боломжоор хангах ёстой” хэмээсэн юм.

Бизнес эрхлэгчдийн форумд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монголд яагаад хөрөнгө оруулах ёстой вэ” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Торгоны зам”-ын хөгжил, амжилт Монголын оролцоогүйгээр явах боломжгүй байсныг түүхээс иш татан дурдаад, өнөө цагт Монгол-Хятадын харилцаа түүхийн бүхий л үе шатыг давж, ирээдүйг харсан шинэ шатанд хүрэн, орчин үеийн түүхэнд үлгэр жишээ хөгжиж байна гэв. Мөн төр засгийн зүгээс бизнесийн орчин, хөрөнгө оруулах орчныг таатай байлгах бүхий л арга хэмжээг авч буй энэ цаг үед идэвхтэй ажиллахыг уриалж байв. Гэхдээ худалдааны бүтцийг өөрчлилж, экспортоо төрөлжүүлэн, уул уурхайгаас гадна бусад бүтээгдэхүүнийг экспортод гаргах нь стратегийн түншлэлийн бас нэгэн ач холбогдол гэдгийг онцолж байлаа. Тэрбээр мөн “Хоёр орны харилцаа, хөрөнгө оруулалтын байдал, өсөн нэмэгдэж буй хандлагыг харахад стратегийн түншлэлийн шинж чанараа бүрэн илтгэж байна. Би БНХАУ-д олон айлчлал хийж байсан. Гэхдээ энэ удаагийн айлчлалаар хийсэн яриа хэлэлцээрийн нийт дүн 5 тэрбум ам.долларт хүрэх гэж байна. Ийм дүнтэй айлчлал өмнө нь байгаагүй. Тиймээс энэ харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэхийг хүсч байна. Энэ дүн нь Монгол Улс төрийн түвшинд ийм том гэрээ, хэлэлцээр, макро эдийн засгийн тогтворжилт явж байгааг харуулж байна” хэмээн илтгэлдээ дурдаж байлаа. Тэрбээр төгсгөлд нь Монгол, Хятад улс мөнхийн хөрш, үлгэр жишээ харилцаатай стратегийн түнш орон, газарзүйн байршлаараа зэргэлдээ оршдог, цаашлаад Монголоор дамжин ОХУ-ын зах зээлд гарах зэрэг асар их боломж бий гэдгийг онцлон тэмдэглээд, манай улсад хийх хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд амжилт хүссэн юм.
Энэ удаагийн форумд хоёр улсын 600 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа бөгөөд хүнс, хөдөө аж ахуй, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа, уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтэц, барилгын салбарын хамтын ажиллагаа сэдвээр харилцан саналаа солилцож байна.
Форум дөрвөн салбар хуралдаанаар үргэлжиллээ.

Н.Гантуяа