ДЭМБ: Сирид 500 орчим хүн химийн бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАМАСК. /Ройтерс/. Сирид 500 орчим хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.
Сирийн нийслэл Дамаск хотоос холгүй орших тус улсын сөрөг хүчнийхний түшиц газар Зүүн Гута-д засгийн газрын хүчнийхэн өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт химийн давшилт хийсэн гэх хэргийг хэргийн газарт очиж шалгахыг олон улсын шинжээчдэд даруй зөвшөөрөхийг ДЭМБ лхагва гарагт шаардсан байна.
Химийн давшилтад өртсөн гэх газарт буй түнш эмнэлгүүдээс авсан мэдээлэлдээ тулгуурлан ДЭМБ мэдэгдэхдээ “500 орчим хүн химийн хорт бодист хордсон шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байна. Олон улсын хамтын нийгэмлэг Гута-д болсон энэ аймшигт хэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна” гэжээ.
Мөн бямба гарагийн химийн давшилтын үеэр 43 хүн амь үрэгдсэн гэж тус байгууллага мэдэгдсэн байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэсэн гэх мэдээлэлтэй холбоотойгоор Сири рүү шинжээчдээ илгээхээр төлөвлөж буйгаа Нидерландын Гааг хотод төвтэй Химийн зэвсгийг хориглох байгууллага мэдэгдээд байгаа юм.

Г.Доржханд