"Номын анд" ном хандивлах аян өрнөж байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-04-12 12:30:12
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Цогт сумын Засаг даргын дэвшүүлсэн сургалтын чанарыг сайжруулах “Оюунлаг Цогт” хөтөлбөрийн хүрээнд "Номын анд" ном хандивлах аяныг 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өрнөж эхэллээ.
Тус аян нь сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын номын сангийн фондыг нэмэгдүүлэх, сурагчдын сурч боловсрох, хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тавдугаар сарын 11-ний өдөр хүртэл зохион байгуулагдана.
Аяныг Говь-Алтай аймгийн нийт ард иргэд болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Цогтчуудын дунд зохион байгуулж, facebook challenge хэлбэрээр явагдахаараа онцлогтой юм. Зохион байгуулагч Цогт сумын ЗДТГ-ын зүгээс аянд идэвхтэй оролцож хамгийн олон болон ховор ном, хэвлэл хандивласан гурван иргэн, нэг байгууллагыг шагнаж урамшуулах ажээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ