Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг манай улсад томилолтоор ажиллаж байгаа НҮБ-ын тусгай илтгэгчтэй уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр НҮБ-ын Ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн Тусгай илтгэгч Лео Хеллерийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Лео Хеллер, “Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмж, чанарын талаар баримт мэдээлэл цуглууланбаталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжтай байх эрхээ Монгол Улсын иргэд эдэлж чадаж байна уу, энэ эрхээ эдлэхэд юу саад болж байна вэ гэдгийг гаргаж ирэх зорилгоор НҮБ-аас томилогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, миний үүрэг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийг хүний эрх талаас нь авч үзнэ. Улаанбаатарын гэр хороололд өнгөрсөн өдрүүдэд очиж ажилласан. Маргааш Өмнөговь аймагт ажиллана. Би НҮБ-ын ажилтан биш. Мэргэжилтнийх нь хувиар НҮБ-аас улс орнуудад томилон ажиллуулдаг хараат бус шинжээчдийн нэг” гэлээ.
Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хараат бус шинжээчийн ажлын зорилгод нийцүүлэн мэдээлэл өгөв. Тэрбээр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн чухал хэрэгцээг хангаж чадаж байна уу гэдэг чухал асуудлаар манай улсад ажиллаж буйд танд талархал илэрхийлье гээд улсын хэмжээнд ундны ус, ариун цэврийн хүрэлцээ харилцан адилгүй, хүртээмжгүй байдаг талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн Улаанбаатар, аймгийн төвүүдийг орон сууцжуулах, гэр хороололд ус түгээх магистрал шугам хоолойг шинэчлэх зэргээр төрөөс ажилладаг ч чанар, хүртээмж сул байгаа талаар танилцуулсан.
Түүнчлэн, сүүлийн жилүүдэд Монгол Улсад олон улсын байгууллагын шугмаар энэ чиглэлд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүн муу байгааг тэмдэглэсэн. Манай улсын талаас тодорхой хариуцах эзэн байгаагүйгээс ийм байдалд хүрснийг тэрбээр тэмдэглэж, цаашид засч залруулах саналаа хэллээ.
Тусгай илтгэгч нь богино хугацаанд ажиллах бөгөөд цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн зөвлөмж бүхий тайлан гаргаж 2018 оны есдүгээр сард болохНҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 39 дүгээр чуулганд танилцуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.