Шалгуулагсдын 36 хувь нь төрийн албанд тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:10:53

Архангай аймгийн Цэцэрлэг  хотноо Төрийн жинхэнэ албанд анх орох иргэдээс мэргэжлийн сонгон шалгаруулалт энэ сарын 23-нд болж, таван ажлын байрын төлөө 152 иргэн оюун ухаан мэдлэгээ сорьсноос 56 нь тэнцжээ.

Энэ тухай мэдээллийг Архангай аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн бодлого хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбаяр өглөө.

Шалгалтандаа тэнцсэн иргэдээс Эрдэнэмандал  сумын улсын бүртгэгчид 82 оноотой Пүрэвийн Алтангэрэлийн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад 78,4 оноогоор Энхтүвшингийн Мөнгөнтуяагийн, мөн шүүхийн шүүгчийн туслах дээр 79 оноо авсан Гүрважын Гүн-Эрдэнийн, БСГ-ын мэргэжилтнээр хамгийн өндөр 86 оноо цуглуулсан Энхжаргалын Нарантуяагийн, газрын хаилцаа, барилга хот байгуулалтын газрын даамлын ажлынбайранд 72 оноогоор тэнцсэн Цэдэвдоржийн Нямцэцэгийн нэрийг тус тус Монгол Улсын төрийн албаны зөвлөлөөс дэвшүүлж холбогдох газруудад шийдвэрийг хүргүүллээ.

                                                                                                                          Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ