Хөвсгөлд 298 мянган мал төллөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-17 14:33:30
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн хэмжээнд 2,3 сая гаруй эх мал төллөхөөс 298 мянган эх мал төллөж 296 мянган төл бойжиж байна. Нийт төллөх эх малын 12,7 хувь нь төллөсөн бөгөөд төл бойжилт 99,3 хувьтай байна.
Зарим сумуудад ялангуяа "Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумын нутаг бэлчээрийн даац хэтэрсэн өнгөрсөн зун өвс ногоо муу ургаж гандуу байсны улмаас хаваржилт хүндэрч болзошгүй байна" гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Н.Нямдорж мэдээллээ. Гарсан төлөөс 2218 толгой төл хорогдсон нь ихэвчлэн Шинэ-Идэр, Галт суманд хорогдол зонхилж байгаа гэнэ. Хаваржилт хүндэрч байгаа сумдад аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өвс, тэжээлийг хямдралтай үнээр олгож байгаа ажээ.

Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ