Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийлээ.
УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулав. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан саналуудыг хэлэлцсэн бөгөөд төслийн зарим нэр томъёог бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, Үндэсний зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд томилох, хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөхөөр зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, ажлын хэсгээс мэдээлэл авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 3.1.11-т “үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх” гэж Монгол Улсын олон улсын гэрээгээр хориглосон хими, биологийн, эсхүл үй олноор хөнөөх бүх төрлийн зэвсэг, тэдгээрийн түүхий эд, эд зүйл, тоног төхөөрөмж, технологийг боловсруулах, үйлдвэрлэх, хуримтлуулах, олж авах, худалдах үйл ажиллагаанд зарцуулагдахыг мэдсээр байж шууд, эсхүл шууд бусаар эд хөрөнгө хуримтлуулсан, шилжүүлсэн, зарцуулсныг” гэж тусгасан байгаа бөгөөд хууль батлагдаад хэрэгжсэн тохиолдолд дээрх зүйл, заалтаар далимдуулан хүнийг хэлмэгдүүлэх асуудал үүсэх эрсдэл бий гэдгийг УИХ-ын гишүүд тэмдэглэн Ажлын хэсэгт анхааруулж, найруулга дээр нухацтай ажиллахыг сануулсан.
Түүнчлэн төсөл дэх “3.1.12.“үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч” гэж үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжааны чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнийг” хэмээх заалт нь энэ төрлийн арилжаа, үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байхаар томъёоллыг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүд илэрхийлж байлаа. Төсөл дэх хууль батлагдсан тохиолдолд дагаж мөрдөх хугацааг 2018 оны долдугаар сарын 01-ний өдөр болгох Ажлын хэсгийн саналыг хуралдаан оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хууль санаачлагчид буцаахыг 64.3 хувийн саналаар тус тус дэмжлээ. Ингээд төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Н.Туяа