Х.Мөнх-Эрдэнэ: Авто сургуулиудтай хамтран мотоциклийн сургалт явуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-ээс хоёр сарын хугацаатайгаар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний талаар Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
- “Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
- “Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?
-Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Мотоциклийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс ирэх 6 дугаар сарын 1 хүртэл хоёр сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд үйлдэгддэг мотоциклийн оролцоотой зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлд оруулаагүй мотоциклийг бүртгэлд оруулах, техникийн үзлэг оношлогоонд хамруулах, бүртгэлжүүлэх ажлууд хийгдэж байна. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа авто сургуулиудтай хамтран “А” ангиллын жолооч буюу мотоцикль жолоодох эрхийн үнэмлэх олгох сургалтад иргэдийг хамруулна. Тус сургалтад хамруулснаар жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн мэдлэгтэй болох, авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам стандартын хэрэгжилтийг хангах ач холбогдолтой юм.
Арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн тасгаас авто тээврийн төвтэй хамтран хөдөө орон нутагт тээврийн хэрэгслийн үзлэг оношлогоо явуулж байна. Түүнчлэн мотоцикль зарж борлуулдаг газрууд болон ААНэгжүүдтэй хамтран мотоциклийг зарж борлуулахдаа заавал хамгаалалтын малгайг дагалдуулан өгч байх шаардлагыг хүргүүлэн ажиллаж байгаа юм. Мөн арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллана.
-Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэнтий аймгийн Засаг даргын Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглох захирамж өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд гарсан. Энэхүү захирамжийн хэрэгжилт хангалттай сайн дүгнэгдсэн. Захирамжийн хэрэгжилтийн үр дүнгээр өнгөрсөн 11 дүгээр сарын 15-наас энэ дөрөвдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд мотоциклтой холбоотой зам тээврийн осол, гэмтэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр дээд шатны байгууллагаас гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүдийг иргэд маань идэвхтэй хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд Г.Баатар даргатай “Өндөрхаан” хот тохижилт ОНӨҮГазар хамгийн их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад хамт олон, иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Д.Одонтунгалаг