Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэхээр хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-19 17:28:59
Хэнтий /МОНЦАМЭ/ Зүүн бүсийн цагдаагийн байгууллагуудын дунд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь" сэдэвт онол практикийн бага хурал боллоо.

ЦЕГ-ын Хэрэг бүртгэх албанаас зохион байгуулсан тус бага хуралд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас тав, Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас гурав, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас гурав нийт 11 алба хаагч оролцжээ.

Тэд шинэ санал санаачлага, техникийн дэвшлийг гэмт хэргийг илрүүлэх таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хэрхэн үр дүнтэй ашиглах талаар илтгэл тавьж хэлэлцсэн байна.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын бичээч цагдаа, Цагдаагийн дэд ахлагч Ш.Алтансоёмбо тэргүүн байр, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн хошууч н.Ганхуяг дэд байр, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын Жаргалтхаан сум дахь Цагдаагийн тасгийн зохицуулагч Цагдаагийн дэслэгч н.Мөнгөн гуравдугаар байр, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч А.Манлайбаяр тусгай байрыг тус тус эзэллээ.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ