Ц.Чогсомжав: Бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгуудын засаг дарга нарын дийлэнх нь хоёр орлогчтой болжээ. Энэ жишгээр Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор томилогдоод удаагүй байгаа Ц.Чогсомжавыг урьж ярилцлаа.
-Таны хувьд ажлын гараагаа хэрхэн эхэлж байв гэдгээс яриагаа эхэлье.
-Би 1999 онд Политехникийн дээд сургууль буюу одоогийн ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийг Нефть ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Ингээд аймгийнхаа Стандарт хэмжил зүйн хэлтэст улсын шалгагчаар томилогдож, ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Энэ албанд долоон жил ажиллаж, сайхан хамт олноос олон зүйлийг сурч мэдсэн дээ. 2007 оноос аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар жил гаруйн хугацаанд ажиллаад 2008 оноос хувийн компанидаа захирлаар ажиллах болсон.
-Тэгвэл улс төрд хэзээнээс хүч үзэх болов?

-Намайг Стандарт хэмжилзүйн хэлтэст ажиллаж байх үед манай гэр бүлийн хүн сургуулиа төгсөж ирээд “Эм импекс”-т жор баригчаар ажиллаж байсан. Дараа нь хувийн бизнес хийх санал гаргаж, анхны эмийн сангаа нээж байсан юм. Бизнес хийхэд бэрхшээл их тулгарна. Төрөөс дарамт шахалт үзүүлнэ. Муудах сайдах асуудал цөөнгүй гарна. Ийм байдлаас шалтгаалж улс төр лүү орох алхам хийсэн дээ. Орон нутгийн бизнес эрхлэгчид маань энэ алхмыг нэлээд таатай хүлээж авсан. Цаашид бизнес эрхлэгчдээ, тэр дундаа барилгын компаниудаа дэмжиж хамтран ажиллана.
Миний хувьд 2003 онд анх намд элсэж байлаа. 2008 оны сонгуулиар Хэрлэн сумынхаа хуралд нэр дэвшиж байсан. 2012 оны сонгуулиар аймагтаа дахин нэр дэвшиж, тэр үеэс л улс төр гэдэг ухаан шаардсан үйл хэргийг мэдэрч байлаа. Энэ үед намын жагсаалтаар төлөөлөгч болсон юм. 2016 оноос Хэрлэн сумын дөрөвдүгээр багийнхаа иргэдийг төлөөлөн ажиллах болсон. Үндсэндээ аймгийн ИТХ-д хоёр дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Энэ оны хоёрдугаар сарын долооны өдрөөс аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажлаа хүлээн аваад байна даа.
-Томилогдсоноосоо хойш ямар ажлуудыг амжуулав?
-Хамгийн түрүүн аймагт хийгдэхээр төлөвлөгдсөн томоохон бүтээн байгуулалт болох Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-г гаргахад бичиг баримтын боловсруулалт хийж ажилласан. Одоогийн байдлаар улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэх ажлуудын тендерүүдэд хяналт тавин ажиллаж байна. Ажлын явц 90 гаруй хувьтай байгаа.
-Энэ онд Хэнтий аймагт ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ?

-Хэдийгээр 2017 онд эдийн засгийн хүндрэлтэй, орон нутагт орох хөрөнгө оруулалт хомсхон байсан хэдий ч манай аймгийн хувьд Улсын төсвийн 14,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга угсралт, их засварын ажлууд хэрэгжиж, олон жил он дамжин баригдсан барилгуудыг ашиглалтад орууллаа.Тухайлбал Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга, Бэрх тосгоны аврах гал унтраах ангийн барилга, ГХБХБГ-ын контор, Биндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлууд ашиглалтад орж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Мөн Орон нутгийн хөгжлийн сан, Орон нутгийн төсвөөс 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 28 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд мэдээж аймгийн Засаг дарга түүний баг хамт олноос гадна УИХ-ын гишүүд,иргэдийн маань санаачлага, идэвхи оролцоо чухал нөлөөтэй байсныг цохон тэмдэглэе. 2018 онд Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 60 гаруй тэрбум төгрөгийн ажил хийгдэхээр төлөвлөгдөөд, ажлаа эхлээд байна. Үүнд аймгийн Цагдаагийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр шинээр барих, засвар үйлчилгээ хийх Мэргэжлийн хяналтын газрын их засвар, Биндэр, Батноров сумдад аялал жуулчлалын томоохон цогцолборууд, нийтийн эзэмшлийн зам талбай тохижилт гэрэлтүүлэг, зарим сумдын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засвар, Чингис хаалганы орчны тохижилт, сургууль цэцэрлэгүүдийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, Хэрлэн сумын байрнуудын дээвэр, орцыг засах, замын тэмдэг тэмдэглэгээний ажлууд болон аймгийн ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 12 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд нэлээд олон ажлууд хийгдэнэ. Түүнчлэн зарим бүтээн байгуулалтын ажлаа өөрсдийнхөө нөөц бололцоо, төрийн болон хувийн хэвшлүүдийнхээ дэмжлэг оролцоотойгоор хийнэ. Жишээлбэл Шинэ Өндөрхаан хорооллын урд байрлах цэцэрлэгт хүрээлэнг иргэдийнхээ амралт, чөлөөт цагт зориулан засч тохижуулах ажлыг дотоод нөөц бололцоо, байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр хийхээр төлөвлөөд байгаа юм.
-Таны хувьд сар гаруйн өмнө Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүний ажлыг хүлээж авсан. Энэ тухайд?
-Таны хувьд сар гаруйн өмнө Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүний ажлыг хүлээж авсан. Энэ тухайд?
-Тийм ээ. Миний аав Ахмадын волейболын улсын гурван удаагийн аварга, спортын мастер Б.Цэнджав гэж хүн байдаг. Аав маань намайг энэ спортоор хичээллүүлэх гээд чадаагүй юм. Би гэдэг хүн сагс хөөгөөд явчихсан хэрэг. Сургуулийнхаа шигшээ багт тоглодог байлаа. Аймгийн Волейболын холбооны тэргүүний ажлыг хүлээж аваад хоёр сар болж байна. Бүсийн тэмцээнд явсан эрэгтэй, эмэгтэй багууд алтан медаль авч ирсэн. Идэрчүүдийн улсын аваргын тэмцээнийг орон нутагтаа амжилттай зохион байгуулж, аваргын цомыг гардан авлаа. Энэ бол маш том амжилт. Ажлын маань гараа амжилт арвин ийнхүү эхэлж байгаад их билэгшээж байгаа. Сүүлийн 11 жилд орон нутагт болж байгаагүй томоохон тэмцээнийг аймагтаа зохион байгуулна гэдэг мэдээж амаргүй байсан. Хамтран ажиллаж, ивээн тэтгэж дэмжсэн энэ спортод элэгтэй байгууллага, хамт олон, хувь хүмүүстээ талархал илэрхийлье. Олны хүч оломгүй далай гэдэг. Хэнтийчүүд бид хамтдаа энэ том тэмцээний ард гарч, волейболын спортын түүхэндээ тодоор тэмдэглэх амжилтыг бүтээлээ. Одоо бидэнд энэ амжилтаа бататгах, хадгалах, ахиулах үүрэг хариуцлага ирж байна.
-Нутгийн зон олондоо хандаж юу хэлэх вэ?
-Нутгийн зон олондоо хандаж юу хэлэх вэ?
-Ард иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, орон нутгийнхаа хөгжлийн төлөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоо хамгийн чухал юм. Хан Хэнтий нутгийнхаа хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хамтдаа зүтгэцгээе гэж уриалах байна.
Д.Одонтунгалаг