Өнгөрсөн сард төсвийн орлого 24 тэрбум, зарлага 19,5 тэрбум төгрөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-04-20 10:01:48
Хөвсгөл  /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс өнгөрсөн 3 сарын нийгэм эдийн засгийн мэдээллийг танилцуулав. Энэ оны эхний 3 сарын байдлаар аймгийн төсвийн орлого 24.0 тэрбум, зарлага 19,5 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 3 хувь, зарлага 11 хувиар тус тус буурсан байна. Аймгийн татварын орлого 3,2 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 8 хувиар буурсан байна.
Харин аймгийн төсвийн өр 507,8 сая төгрөг, авлага 4,3 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеийнхээсөр 8 хувиар буурч, авлага 38 дахин өссөн байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 187,9 тэрбум төгрөг болж өмнөх сараас 3,4 тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 26,6 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сард 3,3 тэрбум төгрөг болж өмнөх сараас 10,9 хувиар буурсан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, мэргэжилтэн С.Сармандах нар мэдээллээ.
 Б.Гантуяа
Холбоотой мэдээ