Иргэд эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг ТҮЦ машинаас авч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-24 10:03:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь эд хөрөнгийн архивын цаасан нотлох баримтуудыг цахим мэдээллийн санд бүрэн оруулж дуусгаснаар энэ төрлийн лавлагааг иргэд ТҮЦ машинаас авах боломж бүрджээ.

Тус байгууллагын хяналтын улсын байцаагч А.Еркегүлийн тайлбарласнаар дээрх ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхэлж, нийтдээ  28211 хувийн хэргийг цахимжуулсан байна. Урьд нь иргэд эд хөрөнгө болон барьцааны гэрээний лавлагааг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс таван мянган төгрөгөөр, яаралтай нөхцөлд 10 мянган төгрөгөөр авдаг байжээ.   Харин цахимжуулах ажлын үр дүнд одоо ТҮЦ машинаас мянган төгрөгөөр авах боломжтой болжээ.

Бүртгэлийн байгууллагын зүгээс цаашид иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг сумдад тавьж өгөх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.

Ө.Нурболат

Холбоотой мэдээ