Хятадад гал гарсны улмаас 18 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-24 10:57:21
БЭЭЖИН. /РИА Новости/. Өчигдөр шөнө Хятадын Гуандун мужийн Цинъюань хотын нэгэн караокед гал гарсны улмаас 18 хүн амь үрэгдэж, 5 хүн бэртэл гэмтэл авчээ. Энэ тухай тус хотын цагдаа  нар “Weibo” нийгмийн сүлжээний албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Гал орон нутгийн цагаар 00.30 цагийн үед гарчээ. Онцгой байдлын албаныхан хурдан шуурхай ажиллан, 00.55 цаг гэхэд галыг унтраасан хэдий ч 18 хүн амь үрэгдсэн байна.

Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч мөрдөн шалгалтын урьдчилсан мэдээллээр гал тавьсан гэж үзэж байгаа аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ