Статистикийн улсын III олимпиадад 150 гаруй оюутан мэдлэг чадвараа сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2018-04-28 12:17:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дээд боловсролтой статистикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 54 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулиас Үндэсний Статистикийн Хороотой хамтран "Статистикийн улсын III олимпиад"-ыг зохион байгуулж байна.

Энэхүү олимпиад нь их, дээд сургуулийн оюутнуудын дундах статистикийн шинжлэх ухааны суурь мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадварыг сорих, бие даан суралцах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, их, дээд сургуулиудын статистикийн хичээлүүдийн агуулгыг боловсронгуй болгох зорилготой юм. Уг олимпиадад МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС, Батлан хамгаалах их сургууль, Хүмүүнлэг, Их засаг, Мандах бүртгэл зэрэг 10 гаруй их, дээд сургуулийн 150 гаруй оюутан мэдлэг, чадвараа сорьж байгаа юм байна.
 
Монгол Улс дээд боловсролтой Статистикийн мэргэжилтэнг МУИС-ийг түшиглэн 1964 оноос бэлтгэж эхэлсэн. Өнгөрсөн хугцаанд нийт 1500 орчим боловсон хүчин бэлтгэжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ