Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн нэр хүндийн түвшин өсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-04-30 13:11:26
МОСКВА. /ТАСС/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийж буй энэ үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ины нэр хүндийн түвшин сүүлийн дөрвөн сард анх удаа 70 хувиас давжээ. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.
 
Судалгаанд оролцогчдын 70 хувь нь Мүн Жэ Ины төрийн тэргүүний албан тушаалын үйл ажиллагааг сайшаасан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 2,2 хувиар илүү байжээ.
 
Харин санал асуулгад оролцогчдын 24,4 хувь нь түүний албан тушаалын үйл ажиллагааг сайшаахгүй байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үр дүнтэй  харьцуулахад 3 хувь буурсан үзүүлэлт аж.   
                                        
Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг сайшааж байсан хамгийн өндөр хувьтай үе нь нэгдүгээр сарын дундуур байжээ.  
 
Судалгааг энэ сарын 23-27-нд явуулсан бөгөөд судалгаанд нийт 2502 хүн оролцсон байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ