Академич С.Нарангэрэл оюуны бүтээлээ РЦНК-ийн номын санд бэлэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн тэргүүлэгч гишүүн, академич С.Нарангэрэл дэлхийн номын өдрийг тохиолдуулан өөрийн бичсэн 25 мянган нэр томьёо бүхий "Орчин үеийн Орос-Монгол хууль зүйн тайлбар толь" бүтээлээ Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-ийн номын санд бэлэглэв.
Монгол дахь Россотрудничества-гийн төлөөлөгчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Татьяна Будаева академичийн оюуны бүтээлийг хүлээн авахдаа Монголд орос хэлний хэрэглээ болон Монгол, Оросын шинжлэх ухааны хамтын ажиллагаа орчин үед эрэлт хэрэгцээтэй нэр хүндтэй хэвээр байгааг онцлон тэмдэглэв.