Олимпийн анхны медальтан алдартнуудад МҮОХ-ноос хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу лхагва гарагт /05.02/ Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ноос Монгол Улсын иргэн олимпийн наадмаас анх удаа медаль хүртсэний түүхт 50 жилийн ойг тохиолдуулан “Мехико-1968” зуны олимпийн наадамд оролцсон тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Мюнхен-1972" олимпийн мөнгөн медальт Х.Баянмөнх, Ардын багш, гавьяат тамирчин "Мехико-1968" олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин "Мехико-1968" олимпийн хүрэл медальт Д.Сэрээтэр, гавьяат дасгалжуулагч Т.Мягмаржав, ОУХМ Д.Норолхоо, ОУХМ Амарсанаа нар хүрэлцэн ирж оюутан, тамирчин залуустай "Мехико-1968" олимпийн наадамд оролцсон түүхэн дурсамжаа хуваалцан, үнэтэй зөвлөгөө өгч, халуун дотно яриа өрнүүлэв.

Хагас зуун жилийн тэртээ “Мехико-1968” зуны олимпийн наадмаас Монгол Улсын тамирчид олимпийн анхны мөнгө, хүрэл медаль хүртсэн түүхтэй. Энэ жил Монголын баг тамирчид Олимпийн наадмаас анхны медаль хүртсэний 50 жил, олимпийн анхны алтан медаль хүртсэний 10 жилийн түүхт ой тохиож байна.
“Мехико-1968” зуны олимпийн XIX наадмаас Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбат мөнгөн медаль, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат тамирчин Т.Артаг нар хүрэл медаль хүртсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Монголын баг тамирчдын олимпийн медалийн буухиа үргэлжилсээр олимпийн медальт 29 тамирчин тодроод байгаагаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, паралимпийн наадмаас 1 алт, 2 хүрэл хүртээд байгаа билээ.

Д.Өлзий