Арванхоёрдугаар сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 09:21:56

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-ны гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хот хооронд зорчиход тулгарч буй асуудлыг шийдвэр гаргагчид, албан тушаалтнуудад мэдээлэх, уг асуудлыг шийдвэрлэх гарцын талаар Зам тээврийн сайд М.Зоригттой уулзалт зохион байгуулна.

10.00 цагт АШУҮИС-ийн Цахим сургалтын төвийн нээлт тус сургуулийн байранд болно.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд ХДХВ ба ДОХ-ын асуудалд Дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Шонхор таурын 12 давхарт Дэлхийн Монголчуудын Глобал нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж буй "Монгол туургатны боксын анхдугаар тэмцээн"-ний талаар мэдээлэл хийнэ.

11.20 цагт Дэлхийн халуун цэг болсон Афганистан улсад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдыг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.

11.50 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит, Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг Орхон, Дундговь Сүхбаатар аймаг, нийслэлийн Баянгол дүүрэг, "Аварга" сургуульд гардуулах ёслолын ажиллагаа Спортын төв ордны 1-р давхрын VIP танхимд болно.

12.00 цагт НЗДТГ-ын байранд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Отгонбаяр нийслэлийн төсөв баталсан талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хороо хуралдана.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д Улс төрийн намын тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ.

14.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхим Өргөдлийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Б” танхимд Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

“Монгол ньюс мэдээллийн төв”-д

11.00 цагт “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьчлалыг олон нийтэд хүртээмжтэй явуулах талаар “Новел инвестмэнт” компанийн удирдлагууд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Монгол, БНХАУ-ын уран бүтээлчдын “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчдийн “Буриад поп мюзик” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Дуучин Д.Мөнх-Эрдэнэ анхны бие даасан тоглолтоо хийх талаар мэдээлэл хийнэ.

Холбоотой мэдээ