Говь-Алтайд 634,4 мянган төл бойжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-04 11:36:39
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт энэ хавар 900 мянган толгой хээлтэгч мал төллөхөөс тавдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 644,4 мянган мал төллөж,  төл бойжилт 98,4 хувьтай байна 
Төл малыг төрлөөр нь авч үзвэл ботго 4,9 мянга, унага 8,1 мянга, тугал 9,9 мянга, хурга 228,9 мянга, ишиг 382,5 мянга, нийт 634,4 мянган төл бойжуулаад байна. Том малын зүй бус хорогдол 109,9 мянга буюу нийт малын 2.3 хувь нь хорогдсон мэдээг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүллээ.
Тус аймагт 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 1511,7 мянган хээлтэгч мал тоологдсон ч өнгөрсөн онд хур бороо бага орж, зуншлага муу болсонтой холбогдуулан малчид бог малаа хээлтүүлэгт хязгаартай оруулснаар нийт малын 60 хувь нь төллөх гэнэ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ