“Алтай ЭЕШ-2018” сорилго шалгалтад 700 гаруй сурагч оролцоно

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-04 18:12:00
Говь-Алтай /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн нэрэмжит “Аалтай ЭЕШ-2018” сорилго шалгалтад энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 700 сурагч оролцох мэдүүлгээ өгөөд байна. 
Энэ удаагийн сорилго шалгалт тавдугаар сарын 10-ны өдөр Алтай хотноо зохион байгуулагдах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөх хүүхдүүдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, сурагчдын мэдлэгийн түвшинг ахиулах улмаар хүссэн сургууль мэргэжлээ сонгоход нь туслах зорилгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өнгөрсөн жилээс төрөлх нутагтаа “Алтай ЭЕШ” элсэлтийн ерөнхий шалгалтын сорилго шалгалтыг зохион байгуулж эхэлжээ.
Өнгөрсөн жилийн “Алтай ЭЕШ-2017” элсэлтийн ерөнхий шалгалтын сорилгод 12 дугаар ангийн 796 сурагч математик, физик, нийгэм, англи хэлний хичээлээр давхардсан тоогоор 2118 шалгалт өгч байсан бол энэ жил математик, физик, англи хэлний хичээлээр давхардсан тоогоор 1440 сурагч шалгалт өгөх ажээ.

Говь-Алтай аймаг өнгөрсөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд дөрвөн байраар ахиж, улсад 7 дугаар байранд эрэмбэлэгдэн түвшин ахихад “Алтай ЭЕШ-2017” сорилго ихээхэн нөлөөлсөн юм.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ