Улаанбаатарт 25-27 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-05-07 09:04:27
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр  ихэнх нутгаар агаарын хуурайшилт ихсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, баруун аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Холбоотой мэдээ