“Эрдэнэт 2040” хөгжлийн форум болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 18:54:46

Ирэх оны нэгдүгээр сарын нэгэнд Эрдэнэт хотын 40 жилийн ой тохионо. Үүнийг угтаж орон нутгаас олон ажил санаачилж, зохион байгуулж байна. Түүхт дөчин жилийн хугацаанд Эрдэнэт хот хэрхэн хөгжсөн, цаашид яаж хөгжих талаар иргэдийн дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн ч энэ сард өрнөх гэж байна.

Тодруулбал, Аймгийн Залуучуудын холбооны  санаачилгаар “Эрдэнэт 2040” хөгжлийн форум зохион байгуулна. Уг форумын зорилго нь өнөөгийн Эрдэнэт хотын хөгжлийг дүгнэж уул уурхай дагасан хотын эерэг болон сөрөг талыг хамтдаа хэлэлцэж хөгжлийн шийдэл гаргахад оршиж байгаа ажээ.

Орхон аймагт  Монгол Улсыг тэжээж буй“Эрдэнэт үйлдвэр” байгаа ч байгалийн нөөц дуусч, хүн ам олширохын хэрээр цаашид яах вэ гэсэн асуултад энэ форум хариулт хайх гэнэ. Тодотговол, “Урт хугацааны өрсөлдөх чадвар”-аа хэрхэн бий болгох вэ гэдэг нь хэлэлцүүлгийн цөм ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд