Америкийн цэргийг гаргах асуудлыг хэлэлцэж эхлэхэд бэлэн байдал ажиглагдах болжээ

Дэлхийд
172@montsame.mn
2018-05-07 12:59:38
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн цэргийг Өмнөд Солонгосоос гаргах асуудлыг хэлэлцэж эхлэхэд бэлэн байдал АНУ болон БНСУ-ын засаг захиргааны түшмэдийн дунд илт ажиглагдах болжээ гэсэн дүгнэлтийг The Wall Street Journal сонины ням гарагийн дугаарын цахим хувилбарт нийтэлсэн өгүүлэлд хийсэн байна.
 
Тус сонинд тэмдэглэснээр, энэ нь АНУ болон Өмнөд Солонгост саяхан болтол хориотой сэдэв байсан боловч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хийхээр төлөвлөж буй уулзалтын өмнө уг сэдэв тэргүүн эгнээнд гарч ирж байгаа ажээ. БНАСАУ-ын асуудлыг судалдаг шинжээчдийн үзэж байгаагаар, энэхүү уулзалтын үеэр Америкийн цэргийг Өмнөд Солонгосоос гаргах асуудлыг Ким Жөн Ун хөндөж магадгүй юм.
 
“Ямартаа ч сүүлийн долоо хоногийн туршид энэ сэдвээр хэлэлцүүлэг эрчимтэй өрнөсөн ба АНУ болон БНСУ-ын албан тушаалтнууд түүнийг хэлэлцэхэд нээлттэй байгаагаа илэрхийлж байв” гэж дээрх сонины нийтлэлд тэмдэглэжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ