НӨАТ-ын азтанууд батламжаа гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-05-07 14:09:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НӨАТ-ын супер шагналын энэ оны анхны азтанууд тодорлоо. Супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодорсон нь нийслэлийн Баянгол дүүргийн 18- дугаар хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн Э.Туул нар байв. Тэд журам ёсоор дээрх шагналыг тэнцүү хуваан авч байгаа юм. Супер шагналын хувьд энэ оны анхны азтанууд тодорч байгаа нь энэ юм. Мөн сугалааны 4 дүгээр сарын тохирлын азтануудад өнөөдөр ТЕГ батламж гардуулсан бөгөөд 10 сая төгрөгийн азтанаар нэг хүн тодорсон нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг байв.

Азтануудад батламжийг  нь Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал, болон албаны удирдлагууд  гардуулав. Өнгөрөгч 4 дүгээр сарын сугалаагаар 5 сая төгрөгийн азтанаар 15 хүн тодорчээ. Он гарсаар НӨАТ-ын нийт 108.4 сая баримт хэвлэгдэж, үүнээс 71.9 сая нь баталгаажсан байна.
Б.Болд
 
 
 
 
Холбоотой мэдээ