Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллана

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2018-05-07 17:06:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 9-ний өдөр Говь-Алтай аймагт ажиллана.
Ерөнхий сайдтай хамт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд болон албаны бусад хүмүүс ирэх ажээ.
Ажлын хэсгийнхэн тус аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагууд болон ард иргэдтэй уулзалт хийж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаа хийгээд малчдын хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэнэ. 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ