Ватиканыг хамгаалдаг цэргүүдэд зориулсан хуванцар малгайг 3D хэвлэгч дээр хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-09 16:47:40
ЛОНДОН. /ТАСС/. Ромын Папыг хамгаалдаг Швейцарийн гвардын цэргүүдэд зориулан 3D хэвлэгч дээр хийсэн хуванцар дуулга малгайг Ватиканд олон нийтэд үзүүлсэн тухай  Daily Mail сонинд бичжээ.
 
Ням гарагт Ариун Сахиусан тэнгэрийн харшид болсон шинэ цэргүүдийн тангараг өргөх ёслолын үеэр төмөр дуулгыг тун удахгүй орлох уг шинэ малгайг үзүүлсэн байна.
 
Шинэ дуулганы давуу талууд гэвэл хөнгөхөн бөгөөд удаан хугацаагаар өмсөхөд  тохиромжтой байдал юм. Дуулгыг хийсэн материал нь хэт ягаан туяанд тэсвэртэй ба халах нь бага аж. Иймээс гудамж талбайд албан үүргээ гүйцэтгэдэг гвардийнханд тун хэрэгтэй зүйл юм.
 
Шинэ хуванцар дуулганы үнэ нь 1000 орчим ам.доллар бөгөөд энэ нь төмөр малгайнаас 2 дахин хямд гэсэн үг юм.
 
Ватиканы Швейцарийн гварди бол дэлхий дээрх хамгийн жижигхэн арми бөгөөд түүнийг 1506 оны 1 дүгээр сарын 22-нд Ромын Пап Юлий II байгуулжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ