Малын сэг зэм, нохой устгалын ажлыг яаралтай хийхийг даалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-05-10 13:34:40
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 10-р хуралдаан болж хуралдаанаар Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин орон нутагт ажиллах тухай, мал төллөлт, хаваржилт, ой хээрийн түймэр, эзэнгүй нохой устгах зэрэг  таван асуудлыг авч хэлэлцэв.
Тус аймгийн хэмжээнд 2 сая гаруй эх мал төллөхөөс 47 хувь нь төллөсөн, төл бойжилт 98,6 хувьтай, нийт нутгаар хаваржилт хэвийн байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Хуралдаанаар Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд  Ө.Энхтүвшин орон нутагт ажиллахтай холбогдуулан бэлтгэл ажлыг бүрэн хангах, урин дулааны цаг ирж байгаа учраас малын сэг, зэмийг бүрэн устгаж халдваргүйжүүлэх, Булган, Архангай аймгийн хил залгаа сумдын малыг шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинд хамруулах, аймгийн хэмжээнд нохой устгалын ажлыг яаралтай зохион байгуулах үүргийг комиссын гишүүдэд Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ