“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-05-11 17:43:10
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай  аймгийн ЗДТГ-ын дэмжлэг, Есөнбулаг сумын Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн санаачилгаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн өнөөдөр анх удаа зохион байгуулагдлаа. 
Энэхүү тэмцээн нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Сургалтын чанарыг ахиулах” хөтөлбөр болон Боловсрол, соёл урлагийн газрын 60 жилийн ойн хүрээнд уран хөдөлгөөнт гимнастикийг орон нутагт хөгжүүлэх, хүүхдийн бие бялдрын хөгжлийг дэмжих, багаар ажиллах чадварыг олгох, хөдөлгөөний эвсэлтэй болгох зорилгоор зохиогдсон юм. 
Тэмцээнд аймгийн төвийн болон Баян-Уул, Бигэр, Дэлгэр, Жаргалан, Цогт сумын нийт 11 цэцэрлэгийн 220 хүүхэд авхаалж самбаа, авьяас чадвараараа өрсөлдөн оролцсоноос тэргүүн байрт Дэлгэр сумын цэцэрлэг, дэд байрт Цогт сум, гутгаар байрт Есөнбулаг сумын гуравдугаар цэцэрлэгийн бяцхан оролцогчид шалгарлаа. 
“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохиогдох юм.  
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ