"Фронт" Бадам хөрөнгийнхөө ихэнхийг улаан армид хандивлаж байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улсын алдарт сайн малчин, “Фронт” Бадам нь 1909 оны Шарагчин тахиа жил Чандмань уулын аймгийн Өлзийжаргалант сум буюу одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын нутаг “Харганатын ам” хэмээх газар малчин ард Галууд овогт Энгэлийн гэр бүлд төржээ.
1928 онд нутаг ус нэгт Тугтан овгийн Баян Дүүдэйгийн хүү Мягмартай гэр бүл болж хоёр хүү, хоёр охин төрүүлж өсгөсөн байна. Тэдний мал сүргийн тоо 1941 онд 6245 толгойд хүрчээ. 1941 оны 6-р сарын 22-ны өдөр Германы фашистууд Зөвлөлт холбоот улсад халдан довтолсноор эх орны дайн эхэлж, 1941 оны 9-р сард Сайд нарын Зөвлөлийн дэргэд Зөвлөлтийн ард түмэнд туслах ажлыг зохион байгуулах “Бэлэглэлийн төв комисс” байгуулж, комиссын даргаар МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Сүхбаатарын Янжмааг томилон ажиллуулжээ. Энэ үеэс эхлэн Монгол орон даяар “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтанд” гэсэн уриа бүхий зөвлөлтийн ард түмэнд туслах хөдөлгөөн өрнөжээ. 1941 оны 10-р сарын дундуур Өмнөговь сумын 8-р багийн ард иргэд хуралдаж багийн хуралд очсон Э.Бадам төвийн төлөөлөгчдийн яриаг анхааралтай сонсож сууснаа цугларсан олны дундаас босож “Эх орон, энх амгалан амьдрал бидэнд хэрэгтэй. Эр нөхөртөйгөө ярьж амжаагүй ч өөрийн унаж яваа эрх зээрдийгээ ижил сүрэг болох шилдэг 10 морь, Арван мянган төгрөгийн хамтаар Зөвлөлтийн улаан арсмид бэлэглэж байна” гээд Зөвлөлтийн улаан армид харамгүйгээр туслацгаая гэж бусдыгаа уриалан дуудаж байжээ. Бадам гэртээ ирж багийн хурлын сонин, Зөвлөлтийн Улаан армид өгсөн бэлгийн талаар эр нөхөр Мягмартаа ярихад нөхөр нь анхааралтай сонсож сууснаа “Зөв зөв бидэнд эд хөрөнгө, малаас илүүтэй эх орон, эрх чөлөөт амьдрал хэрэгтэй, өвчтөй миний хувьд хэн нэгэнтэй явж уулзах боломжгүй тул чи энэ өрх айлаа төлөөлж дахин бэлэг тусламж өг, юугаа ч хайрлаж болохгүй” гэж захижээ. Э.Бадам 1942 онд ханиасаа хагацаж өрх гэрийг толгойлж хүндхэн ачааг үүрэх болжээ Эх орны дайны жилүүдэд 1941-1944 оны хооронд Улаан армид 1600 бог мал, агт морь 10, атан тэмээ 16, мөнгө 10000 төгрөг, олон зуун нэхий, хурганы арьс зэрэг зүйл бэлэглэж 96 шилдэг сайн агт морьдоо фронтод худалдсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Тэр л цагаас нутгийн ард иргэд “Фронт Бадам” хэмээн авгайлан дуудаж, орон даяар “Фронт Бадам” хэмээн нэр алдраа мөнхлөн үлдээжээ.
Бадам нутгийн ёс жаягийг даган том хүү Ламжавыгаа өрхийн тэргүүн болгож, хэдэн хүүхдийнхээ хамт мал сүргээ жил дарааллан өсгөсөн амжилтаар 1946 оны 9 сарын 6-ны өдөр Засгийн газрын 82 дугаар тогтоолоор “Улсын хамгийн сайн малчин” цол, тэмдэг, мөнгөн сүлд, эцэг малын мөнгөн дүрс /хуц/, мөнгөн тоногтой альбом, 12 чий эрээн майхан “мянган малтан” гэсэн үсэг бүхий гурван мөнгөн бүслүүртэй агар хувингаар, мөн БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Ардын хувьсгалын 30, 40, 50 жилийн ойн медаль, ЗХУ-аас В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойн медаль болон бусад шагналуудаар шагнаж байжээ. Э.Бадамын өөрийнх нь болон хадам талын ах дүү нар нь бүгдээрээ шилдэг тэргүүний малчид байсан ба хадам эцэг Тугтан овогт Баян Дүүдэй нь 1931 онд 22216 толгой мал, Төрсөн ах Энгэлийн Жамба нь 1950 онд 1172 мал тоолуулсан Улсын сайн малчин хүн байжээ. 1952 онд Наранбулаг сум байгуулагдахад газар нутгийн байршлаар Энгэлийн Бадам тэргүүтэй олон өрх Алдар багт харъяалагдах болжээ. Фронт Бадам нь 1992 онд 83 насандаа таалал төгссөн байна. БНМАУлсын алдарт сайн малчин Бөөрийн Иргэл нь Э.Бадамын төрсөн дүүгээс гарсан зээ нь юм. Э.Бадамын хүү Ламжав 3 охин, 1 хүүтэй. Том охин Чулуун нь 3 хүү, 5 охинтой. Охин Анжил нь 4 хүү, 2 охинтой. Ах Жамба нь 2 хүү, 1 охинтой өнөр олуулаа байсан бөгөөд одоо садан төрлийнх нь тоо 200-д хүрсэн байна. Д.Мягмар, Э.Бадам нарын гал голомтыг хүү Норовынх нь эхнэр Галсаны Буйдад, ач хүү Норовын Түвшинжаргал, бэр Шавганцын Буяннэмэх нар өвлөн авч явна. 1977 оны 9-р сарын 23-нд Э.Бадамын нэр Аймгийн хүндэт дэвтэрт бичигдсэн 216 дугаартай гэрчилгээ, 1989 оны 7-р сарын 18-нд МЗНН-ийн Увс аймгийн зөвлөл Э.Бадамын тухай нам, засгийн сонин хэвлэлд нийтлэж байсан гэрчилгээ, 1978 оны 8-р дугаар сарын 6-ны өдрийн 100 дугаартай Сангийн яам, Соёлын яамны талархлын хуудас, 1985 оны 5 дугаар сарын 8-нд ЗХУ-аас бэлэглэсэн Ялалтын баярын 40 жилийн ойн тэмдэг, үнэмлэхийн хамт, Улсын хамгийн сайн малчны тэмдэг үнэмлэхийн хамт, агар хуйван, мөнгөн цөгц, мөнгөн аяга, фото зургууд болон бусад зүйлс нь ач хүү Н.Түвшинжаргалын гэр бүлд хадгалагдаж байна. Э.Бадамын мэндэлсний 100 насны ойг Увс аймаг 2009 онд өргөн дэлгэр тэмдэглэж, дурсгалын хөшөөг Наранбулаг сумын нутагт босгосон юм.

Б.Батхүү