Энэ жил 10 угалз агнуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-14 17:57:09
 Увс /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын тушаалаар өнгөрсөн жил Увс аймаг 9 угалз агнуулсан байна. Ингэснээр орон нутгийн төсөвт агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлого 484,1 сая төгрөг төвлөрчээ. Тэгвэл энэ жил 10 угалз агнуулах шийдвэр гараад байна. Спорт агнуурын ажил ирэх сараас эхлэх аж. Ийнхүү угалзын агнуур хийгдсэнээр 500 орчим сая төгрөг орон нутгийн төсөвт орох юм байна.
Өнгөрсөн жил Увс аймгийн БОАЖГ-аас “Уламжлалт ав” компаниар аргаль хонь, янгир ямаа болон загасны агнуурын ерөнхий, нарийвчилсан судалгаануудыг хийлгэсэн байна. Агнуур зохион байгуулалтын судалгаагаар Увс аймагт 2000 гаруй аргаль угалз тоологджээ. Иймээс жилд 10 угалз агнуулахад сүргийн бүтцэд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Ховд сумын нутагт аргаль, угалз олноор сүрэглэн амьдардаг юм.
Б.Батхүү
Холбоотой мэдээ