Алматагийн "А" зэрэглэлийн тэмцээнд Э.Цэндбаатар тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-16 09:38:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алмата хотноо өчигдөр буюу мягмар гарагт өндөрлөсөн ЗХУ-ын армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит XXII олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс ОУХМ Э.Цэндбаатар /64 кг/ алтан медаль хүртжээ.

Харин спортын дэд мастер Ц.Мөнхбаатар хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд ОХУ, Узбекистан, Киргиз, Тажикстан, Казахстан, Монгол зэрэг улсын 128 боксчин 10 жинд  хүч сорьсон юм.
Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчид Казахстан улсад цуврал тэмцээнд оролцож байгаа юм. Энэ багт А.Нурлан, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг, Ц.Мөнхбаатар нарын тамирчид багтсан бөгөөд тэд дараагийн хамтарсан бэлтгэлийг Астана хотод хийхээр болжээ.

Д.Өлзий
Холбоотой мэдээ