Хоёр аймгийн уран бүтээлчид “Нарны орон”-доо үзэгчдээ урилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 10:03:03

Сүхбаатар, Дорнод  аймгийн театрын уран бүтээлчдийн хамтарсан  “Нарны орон” нэртэй тоглолт  энэ сарын 1-нд Баруун-Урт хотод аймгийн “Жаахан шарга”  хөгжимт жүжгийн театрт боллоо.

Театр урлагийг бүсчлэн хөгжүүлэхээр БСШУЯ-наас гаргасан чиглэлийн эхний алхмыг зүүн бүсийн хоёр аймгийн театрынхан ийнхүү эхлүүлж, Дорнод аймгийн симфони найрал болон Сүхбаатар аймгийн ардын найрал хөгжмийн тоглолтыг нэгтгэн үзэгчиддээ хүргэсэн байна.  Хоёр театрын урын сан, өвийг дэлгэрүүлэх, харилцан солилцох, уран бүтээлчдийнхээ ур чадварыг улс орон даяар сурталчлан таниулах зорилготой уг тоглолтод шилдэг 90 гаруй уран бүтээлчид оролцсон  байна.

Г.Сүхээ

Холбоотой мэдээ