Асад: Турк терроризмтой тэмцэх ажиллагаанд саад учруулах зорилготой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-02 12:29:28

ПРАГА. /TASS/. ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сири дэх террористуудтай тэмцэх цэргийн ажиллагаанд саад болох зорилготой байгааг харуулж байна гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад Чехийн телевизэд ярилцлага өгөхдөө дурдав.

“Хуурай замын хүчний тэнцвэрийг өөрчилсөн ОХУ-ын Сири дэх ажиллагааг Эрдоган тогтоож чадахгүй байгаа учраас Оросын онгоцыг сөнөөж, өөрийнхөө бодит зорилгоо илэрхийллээ. Энэ бол Эрдоганий Сири дэх ажиллагаа бүтэлгүйтэж байгаагийн илрэл. Эрдоганий террорист бүлэглэлийн ажиллагаа бүтэлгүйтвэл түүний улс төрийн карьер дуусах бөгөөд тэрбээр Сири дэх терроризмтой тэмцэх ажиллагааг бүтэлгүй болгох бүхнийг хийх хүсэлтэй байна” гэж Асад мэдэгджээ.

Мөн тэрбээр, "Эрдоганий энэ үйлдэл тэнцвэрт байдалд ямар нэг өөрчлөлт оруулахгүй. Терроризмтой тэмцэх дайн үргэлжилнэ. ОХУ-ын дэмжлэг илүү хүчирхэг бөгөөд буцах зам байхгүй" гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ