“Хамтын ажиллагаа, амжилтын үндэс” сэдэвт нэгдсэн уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-21 09:34:38
Ховд /МОНЦАМЭ/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын  өдрийг жил бүрийн 05-р сарын 3 дахь 7 хоногийн бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр Засгийн газрын 157-р тогтоолоор баталсан байдаг. Эл өдрийг аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Нийгмийн Даатгалын Хэлтэс, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Хөгжил Политехник коллеж хамтран тэмдэглэлээ.
Энэ өдрөөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, хамт олны дунд ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хамтын ажиллагаа, амжилтын үндэс” сэдэвт нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 18-ны өдөр Ховд Их Сургуулийн лекцийн танхимд зохион байгуулав. Энэхүү нэгдсэн уулзалт хэлэлцүүлгийн нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч дарга Ч.Уранчимэг, аймгийн ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, аймгийн ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, аймгийн ЭМНДХ-ийн дарга Н.Батчулуун нарын удирдлагууд оролцож, хүний хөгжлийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх үйлсэд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж буй нийт ажилтан албан хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ. 
ХНХЯ-ны харьяа 4 байгууллагын зүгээс Төрөөс үзүүлж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлийн үйлчилгээ, арга хэмжээг иргэд олон нийтэд сурталчлах, тэднийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллах зорилгоор зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэлт гарган танилцууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулснаар ХНХЯ-ны салбарын байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, сумуудад ажилласан хамтарсан нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааг үнэлж үр дүнг сайжруулах чухал ач холбогдолтой, үр дүнтэй ажил болсоныг зохион байгуулагчид онцолж байв.
                                                                                                                                              А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ