Сэлэнгийн нутгаар өнөө шөнө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-05-21 11:15:14
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар өнөөдөр буюу 21-22-нд шилжих шөнө хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтрэх тул тариалалтын ажил ид явагдаж байгаа энэ үед онцгой анхаарахыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Сэлэнгэ аймгийн нийт нутгаар энэ сарын 22-ноос 26-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 24-нд зарим сумдын нутгаар, 25-нд ихэнх сумдын нутгаар хур тунадас орно. Салхи 24, 25-нд баруунаас 9-14 м/сек хүрч ширүүснэ, бусад хугацаанд 4-9 м/сек. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна. 26-наас дулаарна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ