Орон нутгийн тахилгат “Баян-Өндөр” хайрханыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-21 11:25:30
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Орон нутгийн тахилгат Баян-Өндөр хайрханыг таван жилийн дараа тахилаа. Баян-Өндөр хайрхан нь ан амьтан, ургамал, жимс, байгалийн үнэт, ховор эрдэс, баялагаар нэн баялаг  тул ийн нэрийдэж ард, иргэд ч шүтэн хайрласаар ирсэн. Иймд 2011 онд ИТХ-ын шийдвэрээр  анх удаа тахиж, 2017 онд орон нутгийн тахилгат уул болгосон.
Энэ удаагийн тахилгад  Орхон аймгийн сүм, хийдийн 40 гаруй лам, хуварга, орон нутгийн удирдлага, иргэд оролцлоо. Тахилгын үеэр Монгол Улсын төрийн далбаа, аймгийн туг, 8 тахилга, төрийн 7 эрдэнийг залж, шашин, урлагийн цэнгүүн зохион байгууллаа.
Мөн 108 морин хуурч, 108 бий биелээч, “Бурхадын чуулга”, “Дэлхий хамтлаг” ая дуугаа өргөсөн юм.
Хайрханыг тахихын өмнөх өдөр “Тэнгэрийн 7 бурхан од”-ыг тахиж хүн зоны сайн сайхны төлөө лам хуврагууд ном уншиж ард иргэд даган баяссан юм. Баян-Өндөр хайрханыг тахих зан үйл өчигдөр буюу энэ сарын 20 нд “Хүрэнбулагийн рашаан” –ны баруун хойд талд боллоо.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ