БНСУ-ын ахлах ангийн сурагчид сайн дурын ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 10:21:25

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Б.Ганчулуун нь тус аймагт аялах үеэрээ сайн дурын ажил хийхээр ирсэн БНСУ-ын “Өсвөр үе залуучууд” Төрийн бус байгууллагын ахлах ангийн сурагчдыг хүлээн авч уулзаж ярилцаад сайн дурын ажил хийхээр ирсэнд нь талархаж амжилт хүслээ.

Тус ТББ-ын аяллын багийн бүрэлдэхүүнд ахлах ангийн 16 сурагч, зургаан багш, дөрвөн орчуулагч багтжээ. Эдгээр сурагч энэ долоо хоногт Дархан суманд ажиллаж аймгийн “Насан туршийн боловсролын төв”-ийн гадна хашааг цэвэрлэн тохижуулж хашааны суурь будах, сүүдрэвч хийх зэргээр гурван сая төгрөгийн өртөгтэй ажлыг өчигдөр буюу энэ сарын наймнаас эхлэв. Мөн Дархан сумын Ерөнхий боловсролын Дөрөвдүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай харилцан туршлага солилцохоор болжээ.

Тэдгээр сурагчид БНСУ-ын Засгийн газраас ахлах ангийн сурагчдыг сайн дурын үндсэн дээр хүмүүнлэгийн ажилд гар бие оролцохыг нь дэмждэг гээд Монгол улсын орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сургалтын орчин, амьдрал ахуйтай нь танилцах боломж олгосонд аймгийн БСГ-т талархал илэрхийллээ.  

 Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд