Улаанбаатар хотод зохион байгуулж буй тайван суултыг дэмжиж жагслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-22 13:21:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн эрүүл мэнд, боловсролын байгууллагын төлөөллүүд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр Өлгий хотын төв талбайд жагслаа.

Энэхүү арга хэмжээний зорилгыг аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга А.Кеншилик, "Тус аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл Улаанбаатар хотод цалин хангамж, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудлаар зохион байгуулж буй тайван суултыг дэвжиж, эв санаа нэгтэйгээ илэрхийлж байна" хэмээн тайлбарлалаа.  
 
Дашрамд дурдахад, аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос дээрх асуудлаар энэ сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж байсан юм.   

Ө.Нурболат

Холбоотой мэдээ