Крымын гүүрийн аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хангаж байна

Дэлхийд | Нийгэм
172@montsame.mn
2018-05-22 16:14:39
МОСКВА. /РИА Новости/. Керчийн хоолой дээгүүр тавьсан Крымын гүүрийн аюулгүй байдлыг хамгийн өндөр түвшинд хангаж байгаа гэж Крымын Төрийн зөвлөлийн депутат Владислав Ганжара телевизийн “RT” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
 
РИА Новости агентлагийн мэдээлснээр, Украины парламентын гишүүн Игорь Мосийчук уг гүүрийг “устгах” шаардлагатай хэмээн ярьсны хариуд Крымын төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн ажээ.
 
В.Ганжара-гийн хэлснээр, Украины эрх баригчид Крымын гүүрийг оросууд барьж чадахгүй, түүнийг барих явцад нь “нураана” хэмээн ард түмэндээ хоосон итгүүлж ирсэн болохоор гүүрийг хугацаанаас нь өмнө ашиглалтанд оруулсан нь Украины улс төрчдийг гойд бухимдуулж байгаа аж.
 
“Гүүрийг гэмтээх гэсэн аливаа оролдлогыг хатуу таслан зогсооно” гэж Крымын депутат тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ