Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгөн тэтгэмж олгох саналыг дэмжсэнгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Анхны хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж, Байнгын хорооноос дэмжээгүй зарчмын зөрүүтэй хоёр саналын томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Саналын томъёоллуудтай холбогдуулан гишүүд үг хэлж, санал гаргасан гишүүд ч саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дэх заалтыг “Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны, хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр бэлэн мөнгөөр олгосугай” гэж өөрчлөн найруулахаар УИХ-ын гишүүн О.Батнасан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Ж.Мөнхбат нарын гаргасан саналыг Байнгын хорооноос дэмжээгүй. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дээрх гурван гишүүнийг саналыг дэмжсэнгүй. Ингэснээр уг заалт тогтоолын төсөлд тусах боломжгүй болов.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан тогтоолын төслийн 2.4 дэх дэд заалтыг “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргаагүйн улмаас улсын төсөвт үлдэх зөрүү мөнгөөр Хүүхэд хөгжлийн сан байгуулж, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулалт хийх асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан
УИХ-д танилцуулах” гэж, тогтоолын төслийн 2.2 дахь дэд заалтыг “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11-д заасан босго шугамын харгалзах оноог шинэчлэх;” гэж тус тус өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороо "дэмжээгүй" бөгөөд чуулганы хуралдаанаар мөн уналаа.
Ингээд тогтоолын нэгтгэсэн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв.

Н.Туяа