Номын баяр-2018 хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
gantuya@montsame.mn
2018-05-26 13:02:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Номын соёлт ертөнц" ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд уламжлалт Номын баяр арга хэмжээ "Хүссэнээрээ уншицгаая" уриан дор хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

23 дахь удаагаа болж буй Номын баярын үйл ажиллагааг "ЁкозунаНэт" ХХК, Монгол Кино Нэгтгэл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг дэмжин ажиллаж байгаа юм. “Интерном”, “Аз хур”, “Монсудар”, “Тагтаа паблишинг”, “Непко”, “Мир”, “Болор судар” зэрэг 100 гаруй хэвлэлийн газрын асар 20-70 хувийн хямдралтай үнээр шилмэл ном, зохиолуудыг иргэдэд санал болгож буй. 

Монгол хэл дээрх номын хамгийн доод үнэ 1000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол англи хэл дээрх богино хэмжээний өгүүлэл, тууж 3000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Улаанбаатар номын баяр жилээс жилд өргөн дэлгэр зохион байгуулагдаж, ном унших залуус олон болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм.
Н.Туяа

 

Холбоотой мэдээ